Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх дараах эрүүгийн болон зөрчлийн хэрэг, таслан сэргийлэх арга хэмжээг харьяалан хянан шийдвэрлэнэ.
- Эрүүгийн хялбаржуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг
- Зөрчлийн хэрэг
- Таслан сэргийлэх арга хэмжээ шийдвэрлэх
- Тодорхой үйл ажиллагаа явуулах албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх;
- Хязгаарлалт тогтоох;
- Цагдан хорих
- Сэжигтнийг баривчлах
- Сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах
- Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1.8.11-д зааснаар эрүүгийн хэргийн шүүхийн анхан шатны журмаар харьяалан шийдвэрлэх зөрчлийн хэргийг
Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатын тойргийн шүүх нь нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хануул дүүргийн засаг захиргаа нутаг дэвсгэрийг харьяална.
Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатын тойргийн шүүх байгуулагдсанаар дараах ач холбогдолтой.
- Яллагдагч шүүгдэгчийн шүүхийн зөвшөөрөлгүй баривчлахгүй байх нөхцөл бүрдэж шүүхийн хяналт сайжирснаар хүний эрх хамгаалагдан.
- Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын цаг хугацаа зардлыг хэмнэнэ.
- Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй байгууллагын ажлын ачаалал цаг хугацааг хэмнэнэ.
- Хохирогчийн зөрчигдсөн эрх богино хугацаанд сэргээгдэх боломжтой
- Яллагдагч өөрийн хүлээх эрүүгийн хариуцлагын талаар прокурортой тохиролцох боломжтой.