Тус уулзалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав ахалж, Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Ч.Хосбаяр, Ерөнхий шүүгч Б.Халиун нар удирдан дараах асуудлыг хэлэлцлээ.
1. Шүүхийн цахим системд УЕПГ, ЦЕГ-ын системийн интеграци хийх талаар
2. Тоон гарын үсгээр баталгаажуулсан Цагдаагийн ЭБАТ-ны зөрчлийн шийтгэвэр, Прокурорын саналыг цахимаар хүлээн авах талаар
3. Цахимаар мэдээлэл солилцох талаар:
- Эрүүгийн хэргийн хавтаст хэрэг;
- Санал гаргасан прокурорын мэдээлэл;
- Оролцогч талуудын мэдээлэл (хохирогч, сэжигтэн, яллагдагч, оролцогчид);
- Хэргийн зүйлчлэл;
- Хохирлын мэдээлэл, хохирол төлсөн мэдээлэл;
- Иргэний нэхэмжлэлийн мэдээлэл;
- Прокуророос хэргийн материалтай хавсрагддаг баримтууд (прокурорын санал, прокурорын дүгнэлт, г.м.);
- Эд мөрийн баримтууд;
- Нотлох баримтууд;
4. Зөрчил шалган шийдвэрлэх шүүх хуралдааныг цахимаар зохион байгуулах талаар
- ЭБАТ нь дүүргүүд, хороодын цагдаагийн байрнаас оролцох эрх зүйн болон техникийн боломж
- Зөрчил шалган шийдвэрлэх шүүх хуралдаанд холбогдогчийг зайнаас хэрхэн оролцуулах талаар
- Прокурор зайнаас оролцох боломж