БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН ШҮҮХИЙН АКАДЕМИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН ШҮҮХИЙН АКАДЕМИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

      Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Шүүхийн академийн Ерөнхийлөгч Нгуен Шуан Тху, Шүүхийн академийн Захиргаа, удирдлага, гадаад харилцааны хэлтсийн дарга Нгуен Тхи Фонг Лан, Шүүхийн академийн Сургалт хариуцсан дэд дарга Нгуен Тхи Тху Хонг, Шүүхийн академийн шүүгч, прокурор, хуульчдын ерөнхий боловсролын тэнхимийн дэд захирал Нго Ти Нгок Ван, Шүүхийн академийн хуульчдын сургалтын тэнхимийн дэд захирал Тонг Тхи Танх, Шүүхийн академийн Чанарын үнэлгээ, хяналт, шалгалтын төвийн захирал Ву Тхи Тху Хиен нарыг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Бямбаабаатар, Иргэний хэргийн танхимын тэргүүн А.Батмандах, Тамгын газрын дарга О.Солонго нар 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч уулзав.

       Уулзалтад Шүүхийн академийн Сургалтын төвийн дарга Г.Халиунаа, Шүүхийн академийн мэдээллийн төвийн дарга С. Насанжаргал нар байлцлаа.

       Ирсэн зочид төлөөлөгчдөд тус шүүхийн шүүгч Б.Билгүүн шүүхийн бүтэц, орон тоо, шүүхийн онцлог, нутаг дэвсгэрийн харьяалал, хэргийн хөдөлгөөний зарим тоон мэдээллийн танилцуулга хийв.

        Уулзалтын төгсгөлд Тамгын газрын дарга О.Солонго зочдод шүүхийн байрыг танилцуулав.