Тус шүүхийн Иргэний танхимын шүүгчид Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадоржийг 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр шүүн таслах ажиллагаанд шинэ процессын журам хэрэгжүүлэхэд эрх зүйн зохицуулалтыг нэг мөр болгож зөв тайлбарлан хэрэглэх, зарим зохицуулалтыг цаашид боловсронгуй болгох үндэслэл, шаардлага, тухайн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулахад шаардлагатай цахимжуулалт, үндэсний шууданг ашиглах, эхлүүлэх асуудлын талаар харилцан ярилцаж, санал солилцов.