"Шүүхийн ил тод байдал, хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа" уулзалт зохион байгуулагдлаа

"Шүүхийн ил тод байдал, хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа" уулзалт зохион байгуулагдлаа

           Монгол Улсын Дээд шүүх IDLO Олон Улсын хөгжлийн байгууллагатай хамтран "Шүүхийн ил тод байдал, хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа" уулзалтыг 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зохион байгууллаа. 

         Уулзалтад Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн, Тамгын газрын дарга С.Заяадэлгэр , Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын дарга О.Солонго , Олон Улсын хөгжлийн байгууллагын суурин төлөөлөгч Чарлыз Болланд болон тус байгууллагын төлөөллүүд, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн академийн холбогдох албаныхан болон шүүхүүдийн олон нийттэй харилцах мэргэжилтнүүд, төрийн бус байгууллагын төлөөлөл, сэтгүүлчид оролцлоо.

Уулзалтаар тус шүүхийн үйл ажиллагааг танилцуулж, тулгамдаж буй асуудлын талаар зөвлөлдөв.