Тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун, Иргэний танхимын тэргүүн Ж.Кульдана, Тамгын газрын дарга О.Солонго нар 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Егор болон холбогдох албаны бусад төлөөлөлтэй уулзалт хийлээ.
Уулзалтаар иргэний хэргийн хариуцагчийг албадан ирүүлэх ажиллагааны 2025 оны хэрэгжилтийн явцыг хэлэлцэн дүгнэж, уг ажиллагааны үр нөлөөг цаашид сайжруулах зорилгоор тус хэлтсийн цагдаагийн алба хаагчийн орон тоог нэмэгдүүлэх саналыг Шүүхийн ерөнхий зөвлөлд уламжлахаар тогтлоо.
