Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Г.Даваадорж, Шүүхийн цахимжилтын төвийн дарга Т.Мөнхбаяр, “АйСиТи групп” ХК-ийн Дижитал шийдлийн газрын захирал Ч.Урандэлгэр нар 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун, Эрүүгийн танхимын тэргүүн Б.Бямбаабаатар, Тамгын газрын дарга О.Солонго болон холбогдох албаны бусад төлөөлөлтэй уулзалт хийлээ.
Уулзалтаар “Цахим шүүх 2.0” цөм систем дэх зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой санал, хүсэлтийг хүлээн авах, бүртгэх үйл явцыг сайжруулах, систем хоорондын интеграц хийх боломж, цаашдын хөгжүүлэлтийн асуудлуудыг хэлэлцэв.
