Тус шүүх 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Гэмт хэрэг, зөрчил шалгах албаны Зөрчил шалгах мэргэжил, арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Эрдэнэлхагва, чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч А.Нансалмаа нарыг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр зөрчлийн хэргийг цахимаар хүлээн авах системийн хэрэгжилтийн явц, уг системийг цаашид сайжруулан туршилтаар нэвтрүүлэх боломж, хугацааны талаар харилцан санал солилцов.

