“МОНГОЛ ШУУДАН” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

“МОНГОЛ ШУУДАН” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

      Тус шүүхийн Тамгын газар 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр “Монгол шуудан” ХК-ийн дэд захирал Н.Хосбаяр болон холбогдох албаныхны төлөөлөлтэй уулзалт хийлээ. Уулзалтаар гибрид шуудангийн хэрэгжилтийн явцыг 2025 оны байдлаар танилцуулж, иргэний хэрэгт хариуцагчийг дуудах, мэдэгдэх хуудсыг хүргэх хугацаа болон биелэлтийг нэмэгдүүлэх, шууданчийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах, системийн ажиллагааг илүү хялбар, богино хугацаанд хэрэгжүүлэхэд чиглэсэн шаардлагатай хөгжүүлэлт хийх асуудлыг хэлэлцэв. Мөн цаашид уг чиглэлээр хамтран ажиллах ажлын хэсэг байгуулахаар тогтлоо.