Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн хамт олон 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр тус шүүхийн үйл ажиллагаатай танилцав.
Танилцах уулзалтад Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Одончимэг болон шүүхийн захиргааны ажилтнуудын төлөөлөл оролцлоо.
Уулзалтын үеэр шүүхээс 2025 онд хүлээн авч шийдвэрлэсэн хэргийн статистик мэдээлэл, “Шилдэг инноваци” ажлаар шалгарсан “Зөрчлийн хэргийн систем”-ийн талаар танилцуулж, шүүхийн байртай танилцав.


