И-МОНГОЛ АКАДЕМИ, ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

И-МОНГОЛ АКАДЕМИ, ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    Тус шүүх 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр И-Монгол академийн захирал М.Баттулга, Үндэсний дата төвийн захирал Б.Дагвасүмбэрэл болон холбогдох албан тушаалтнуудтай уулзалт зохион байгууллаа.

    Уулзалтын хүрээнд иргэний хэргийн хариуцагч нарт шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргэх үйл ажиллагааг И-Монгол дахь үндэсний шуудан, мэдэгдэл хүргэх нэгдсэн систем, мөн гар утасны дугаараар мэдэгдэл хүргэх хэлбэрээр хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэж, уг ажлыг эхлүүлэхээр боллоо.