ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

     Тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун, Эрүүгийн танхимын тэргүүн Б.Бямбаабаатар, Тамгын газрын дарга О.Солонго нар 2026 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Цахим зөрчил шалгах мэргэжил, арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Чинзориг, тус хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Э.Энх-Амар, Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Золжаргал, Гэмт хэрэг, зөрчил шалгах албаны Зөрчил шалгах мэргэжил, арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Эрдэнэлхагва, тус хэлтсийн чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч А.Нансалмаа нарыг хүлээн авч уулзав.

     Уулзалтаар зөрчлийн хэргийг цахимаар хүлээн авах бэлтгэл ажлын явц, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудал, мөн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхтэй холбоотой асуудлуудын талаар санал солилцов.