“ЦАХИМ ШҮҮХ 2.0” ЦӨМ СИСТЕМИЙН ТУРШИН НЭВТРҮҮЛЭЛТИЙН СУРГАЛТЫН ТУХАЙ

“ЦАХИМ ШҮҮХ 2.0” ЦӨМ СИСТЕМИЙН ТУРШИН НЭВТРҮҮЛЭЛТИЙН СУРГАЛТЫН ТУХАЙ

2026 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Шүүхийн цахимжилтын төвөөс тус шүүхийн Иргэний танхимын шүүгч нарт зориулан “Цахим шүүх 2.0” цөм системийн туршин нэвтрүүлэлтийн явц, үр дүн, ач холбогдлыг танилцуулах ээлжит сургалтыг зохион байгуулсан бөгөөд сургалтын хүрээнд уг системийн хэрэглээ, боломж, давуу тал, цаашдын хэрэгжилтийн чиглэлээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр хангав.