“Цахим шүүх 2.0” ажлын хүрээнд зөрчлийн хэргийг Цагдаагийн байгууллагаас цахим хэлбэрээр хүлээн авч, хянан шийдвэрлэх туршилтын ажиллагааг 2026 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлүүллээ.
Энэхүү туршилтын ажлын хүрээнд зөрчлийн хэрэг хүлээн авах, бүртгэх, хуваарилах, хянан шийдвэрлэх бүх үе шатыг цахим системээр дамжуулан гүйцэтгэх бөгөөд шүүхийн үйл ажиллагааны шуурхай байдал, ил тод нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад чиглэж байна.
Цаашид туршилтын ажиллагааны үр дүнд үндэслэн үйл ажиллагааг боловсронгуй болгох, системийн найдвартай ажиллагааг хангах, холбогдох байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх юм.