“ТВИННИНГ” ТӨСЛИЙН БАГ ТУС ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

“ТВИННИНГ” ТӨСЛИЙН БАГ ТУС ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

“Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” төслийн хүрээнд ажиллаж буй богино хугацааны зөвлөх (БХЗ) ноён Карл-Хаинц Волески, хатагтай Катя Брухштайнер нар 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа.
Уулзалтын үеэр талууд банк бус санхүүгийн байгууллагаас иргэдэд олгож буй зээлтэй холбоотой үүсэж буй маргаан, шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийн тоо хэмжээ, өмгөөлөгчийн оролцоо, мөн давтамж өндөртэй бусад төрлийн хэргүүдийн нөхцөл байдал, шийдвэрлэлийн онцлогийн талаар харилцан мэдээлэл солилцов.
Мөн шүүхийн ачаалал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгарч буй хүндрэл, практикт гарч буй нийтлэг асуудлуудын талаар санал солилцож, цаашид шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтын ажиллагааг бэхжүүлэх боломжийн талаар хэлэлцсэн юм.