Энд дарж шүүх хуралдааны товыг энд дарж харна уу
- Товлосон цагт буюу хурлын цагийг баримтлах
- Шүүх хурлын дэгийг баримтлах
- Эрх, үүрэгтэй танилцсан байх /Өмгөөлөгч авах эсэх нь тодорхой болсон байх/
Таны эзгүйд хэргийг шийдвэрлэх боломжтой
Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тохиолдолд журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ.
Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно.
Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулна.
Давж заалдах гомдол гарах
Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчдод гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно. Уг хугацаанд давж заалдах журмаар гомдол гаргаагүй бол анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болно.
Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдлын талаар тайлбараа өгөх эрхтэй.
Анхан шатны шүүх давж заалдах гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гаргасан тайлбарыг хавсарган хэргийн хамт гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ.
Анхаарах зүйл:
Давж заалтах шатны шүүх нэмэлт нотлох баримтыг хүлээн авдаггүй тул анхан шатны шүүх хуралдааны өмнөх бүрдүүлж өгөх шаардлагатай.
Шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагаа
Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсоноос хойш хариуцагч шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд төлбөр авагч /нэхэмжлэгч/ шүүхийн шийдвэрийг албан гүйцэтгүүлэхээр хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэй.