ЗӨРЧЛИЙН ХЭРЭГТ НЭГ ҮЙЛДЭЛ, ЭС ҮЙЛДЭХҮЙ НЬ ХОЁР, ЭСХҮЛ ТҮҮНЭЭС ДЭЭШ ЗӨРЧЛИЙН ШИНЖТЭЙ БОЛ АЛЬ ХҮНД ШИЙТГЭЛ ОНОГДУУЛАХААР ЗААСАН ЗӨРЧИЛД НЬ ШИЙТГЭЛ ОНОГДУУЛНА.

 

 

ЗӨРЧЛИЙН ХЭРЭГТ НЭГ ҮЙЛДЭЛ, ЭС ҮЙЛДЭХҮЙ НЬ ХОЁР, ЭСХҮЛ ТҮҮНЭЭС ДЭЭШ ЗӨРЧЛИЙН ШИНЖТЭЙ БОЛ АЛЬ ХҮНД ШИЙТГЭЛ ОНОГДУУЛАХААР ЗААСАН ЗӨРЧИЛД НЬ ШИЙТГЭЛ ОНОГДУУЛНА.

 

 

Иймд: У.М-д тус тус -д нь шийтгэл оногдуулахаар ирүүлснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2024 оны 12 дугаар сарын 18-ний шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн У.М согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодож байх үедээ өөрийн фейсбүүк хаягаас олон нийтийн цахим сүлжээнд зүй бус үг хэллэг хэрэглэсэн зөрчилд холбогдсон байна.

 

 

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 4038 дугаар шийтгэвэр

 

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

 

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шийтгэл оногдуулах саналтай тус шүүхэд ирүүлсэн зөрчилд холбогдогч У.М холбогдох 2411004292 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч энэ өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүхээс: Зөрчилд холбогдогч У.М нь “2024 оны 12 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолоодож байх үедээ өөрийн фейсбүүк хаягаас олон нийтийн цахим сүлжээнд шууд лайв бичлэг хийж “Олон нийтийн газар, олон нийтийг үл хүндэтгэж танхайрсан” зөрчилд холбогдуулж ирүүлснийг Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн хэм, хэмжээг илтэд зөрчиж, холбогдогчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна гэж үзлээ.

 Учир нь зөрчилд холбогдогч У.М-ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасаж 30/гуч/ хоног баривчлах шийтгэл оногдуулсан байна.

 

Өөрөөр хэлбэл зөрчлийн хэрэгт нэг үйлдэл, эс үйлдэхүй нь хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна гэж заасан бөгөөд холбогдогч нь уг зөрчлийн үйлдэлдээ хамгийн хүнд буюу баривчлах шийтгэл авсан байна. Эдгээр нь зөрчлийн шинжтэй гэж үзвэл, нэг цаг хугацаанд үйлдэгдсэн зөрчлийн аль хүндээр нь шийдвэрлэхээр хуульд тусгайлан хуульчлан тайлбарласан байна.

Харин эрх бүхий албан тушаалтан Зөрчилд холбогдогч У.М-ийн үйлдлийг тус, тусад нь шийтгэл оногдуулах саналтай ирүүлсэн нь холбогдогчийн эрх зүйн байдлыг дордуулахаас гадна, Зөрчлийн тухай хуулийн хэм хэмжээг зөрчсөн гэж шүүхээс дүгнэлээ.

Иймд:  Холбогдогч У.М-д зөрчлийн шийтгэл оногдуулах саналтай ирүүлсэн үйлдлийг, дүгнэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 4038 дугаартай “Шүүхийн шийтгэвэр”-ээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Алдар