Зөрчилд холбогдогч Ц.О-д холбогдох зөрчлийн хэргийн тухай

Шүүхийн нэр:Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх

Шийдвэрийн огноо:2025 оны 12 сарын 18-ны өдөр

Шийдвэрийн дугаар:2025 оны 12 сарын 18-ны өдрийн 24757 дугаар шийтгэвэр

Тоймын огноо, дугаар: 2025.12.18 №9

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

        Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулах саналтай тус шүүхэд ирүүлсэн зөрчилд холбогдогч Ц.О-д холбогдох 2509003337 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцлээ.

 

         Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “Олон нийтийн газарт хэрүүл маргаан үүсгэж”, 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон” гэж заасан.

 

          Зөрчлийн хэргийн материалаас үзвэл 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зөрчилд холбогдогч Ц.О нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах Төрийн ордон дотор сэтгүүлчийн нүүр рүү нулимж, биед нь халдсан үйл баримт болсон байна.

         Энэ үйл баримт нь livie-Төдэй нэртэй фэйсбүүкт хайлт хийж үзлэг хийсэн тэмдэглэл, сидинд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч, холбогдогч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хариуцлага тооцох үндэслэлтэй гэж дүгнэж Ц.О-д Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 100.000 төгрөгөөр шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ..

 

         Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Байгалмаа