Шүүхийн нэр: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх
Шийтгэврийн огноо: 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдөр №07
Шийтгэврийн дугаар: 2025/ЗШ/14922
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан зөрчилд холбогдуулан албадлагын арга хэмжээ авхуулж, шийтгэл оногдуулах саналтай ирүүлсэн, М.Ү, П.А нарт холбогдох зөрчлийн хэргийг тус шүүх 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, мөн өдөр хянан шийдвэрлэв.
Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлд заасан зөрчлийн үндсэн шинж нь зөрчилд холбогдогч олон нийтийн газар, орон байранд “хэрүүл маргаан үүсгэх, бусдыг өдөөн хатгах, бусдын амгалан тайван байдал алдагдуулах, олон нийтийг үл хүндэтгэх, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан...” үйлдэл, эс үйлдэхүй байхаар, мөн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн үндсэн шинж нь “хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон” үйлдэл байхаар тус тус хуульчилсан.
Шүүхээс зөрчилд холбогдогч М.Ү, П.А нарыг 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Д байрны гадна буюу олон нийтийн газар “хэрүүл маргаан үүсгэсэн”, “олон нийтийг үл хүндэтгэсэн”, харилцан нэгэндээ халдаж “хохирол учруулахгүйгээр зодсон” гэж үзэж, улмаар хуульд заасан зөрчлийн шинжийг хангасан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад зааснаар зөрчилд холбогдогч М.Ү, П.А нарт 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100.000 төгрөгөөр торгох, шийтгэл тус тус оногдуулж шийдвэрлэсэн болно.
Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун