Яллагдагч Д.Ө-г яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хангаж шийдвэрлэв.

Яллагдагч Д.Ө-г яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хангаж шийдвэрлэв.

Шүүхийн нэр: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх

Шийдвэрийн огноо, дугаар: 2026.05.18-ны өдрийн 2026/3009/ЭХ/ШЗ/003547 дугаар шүүгчийн захирамж

Тоймын огноо, дугаар: 2026.05.18 №34

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Яллагдагч Д.Ө-г Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.9, 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна.

Прокуророос яллагдагч Д.Ө-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай санал ирүүлснийг 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдөр шүүх хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүхээс хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, өмгөөлөгчийн тайлбар зэрэгтэй танилцан яллагдагч Д.Ө нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахын завдсан, эсхүл оргон зайлсан...”,

мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчид дараах үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно...” гэх хууль зүйн үндэслэлтэй байна үзэн прокурорын саналыг хүлээн авч, яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.

Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Санжидмаа