Шүүхийн нэр: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх
Шийдвэрийн огноо, дугаар: 2026.05.22-ны өдрийн 2026/3009/ЭХ/ШЗ/003698 дугаар шүүгчийн захирамж
Тоймын дугаар, огноо: 2026.05.22 №35
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Тус шүүхэд яллагдагчийн өмгөөлөгчөөс яллагдагч Л.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн нотлох баримтууд болон тус хэлэлцүүлэгт өмгөөлөгч, прокурорын гаргасан санал, тайлбар зэрэгтэй танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн яллагдагчийн өмлөөгчийн хүсэлтийг хүлээн авч, яллагдагч Л.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс өөрчилж, мөн өдрөөс эхлэн Улаанбаатар хотын нутаг дэвсгэр болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хэргийн бусад оролцогчтой уулзахыг хориглох, харилцахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Билгүүн