Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа гэдэг нь талуудын хооронд үүссэн санал зөрчилдөөнтэй асуудлын талаар харилцан ярилцсаны үр дүнд хэн хэнийх нь сэтгэлд нийцсэн шийдэлд хүрэх ажиллагаа юм. Ажиллагааны үр дүнд талуудын хоорондоо бичгээр хийсэн хэлцлийг эвлэрлийн гэрээ гэнэ.
Давуу талууд:
Шүүгчийн захирамжаар баталгаажна
Эвлэрлийн гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулснаар уг асуудлаар талууд давж заалдах болон гомдол гаргах эрхгүй болно.
Цаг хугацаа хэмнэнэ
Талууд анхны уулзалтаар ч эвлэрлийн гэрээ байгуулах боломжтой. Ажиллагааны хугацаа 30 хоног.
Зардал бага
Нэхэмжлэлийн дүн 1,060,000 ₮ - өөс дээш бол улсын тэмдэгтийн хураамж 30,000₮, 1,060,000 ₮ - өөс доош бол улсын тэмдэгтийн хураамж тооцох журмын дагуу тооцоно.
Нууцыг чандлан хадгална
Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хаалттай явагдах ба оролцогчдын нууцыг чанд хадгална.
Харилцаа хэвээр үлдэнэ
Талууд өөрсдийн ашиг сонирхолд нийцсэн шийдэлд хүрдэг учир нэр хүнд болон цаашдын харилцаа хэвээр үлддэг
Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх ажиллагаа
Уригдагч тал эвлэрлийн гэрээний үүргээ биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдана.
Эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар дараах Иргэний эрх зүйн маргаануудыг шийдвэрлэнэ:
- Бүх төрлийн зээлийн гэрээ
- Төлбөр барагдуулах гэрээ
- Тээвэрлэлтийн маргаан
- Хөлсөөр ажиллах гэрээ
- Ажил гүйцэтгэх гэрээ
- Худалдах, худалдан авах гэрээ гэх зэргээр бусдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн иргэний эрх зүйн маргаанууд хамаарна.