Сөрөг нэхэмжлэл гаргах

Хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардан авснаас хойш 7 хоногийн дотор сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй.

Сөрөг нэхэмжлэл нь  дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  1. Хуульд заасан бүрдүүлбэр хангасан байна. /ИХШХШтХ-ийн 62/

  2. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохоор байна. /ИХШХШтХ-ийн 73/ 

  3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх маргаанд хамаарахаар байна. Жишээлбэл, мөнгөн хөрөнгө гаргуулах үндсэн нэхэмжлэлийн тухайд сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь 15,840,000 төгрөгийн хэмжээнд байна. /ИХШХШтХ-ийн 751/

  4. Сөрөг нэхэмжлэл гаргах үед улсын тэмдэгтийн хураамжийг ердийн нэхэмжлэлийн адил хэмжээгээр тогтоосон журмын дагуу урьдчилан төлсөн байна.

Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарах маргааны  төрлийг харах бол ЭНД дарна уу. 

Та нэхэмжлэл гаргах Гэрээний загвар маягт-ыг татах бол ЭНД дарна уу.