Яллагдагч Б.З-д авсан таслан сэргийлэх арга хэмжээний талаар

Яллагдагч Б.З-д авсан таслан сэргийлэх арга хэмжээний талаар

Шүүхийн нэр: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх 

Шийдвэрийн огноо, дугаар: 2025.03.27ы өдрийн 2025/ШЗ/852 дугаар шүүгчийн захирамж

Тоймын дугаар, огноо: 2025.03.27 №13

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Тус шүүхэд Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Б.З-д Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг шүүх хүлээн авч 2025 оны 3 дугаар сарын 27ы өдөр хянан хэлэлцэв. 

Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, яллагдагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримт, яллагдагчийн хувийн байдал зэрэгтэй танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн прокурорын саналыг хүлээн авч, яллагдагч Б.З-д 2025 оны 3 дугаар сарын 27ы өдрөөс Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв. 

 

Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Алдар