Шүүхийн нэр: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх
Шийдвэрийн дугаар: 2025 оны 04 сарын 13-ны өдрийн 1034 дугаар захирамж
Санамж: Энэ хүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Нийслэлийн прокурорын газраас сэжигтэн Г.Г-г баривчлах саналыг тус шүүхэд ирүүлсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл байгаа, түүнчлэн дахин гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл байгаа бол” гэх,
1.5 дахь заалтад “нотлох баримтаа устгах, өөрчлөх, хуурамчаар үйлдэх, эсхүл гэрч, хохирогч, хамтран гэмт хэрэг үйлдсэн хүнд хууль бусаар нөлөөлөх үндэслэл илэрсэн бол сэжигтнийг баривчилна.” гэж хуульчилсан.
Шүүхэд ирүүлсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан материалтай танилцахад “гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл байгаа, түүнчлэн дахин гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл байгаа”, “нотлох баримтаа устгах, өөрчлөх, хуурамчаар үйлдэх, эсхүл гэрч, хохирогч, хамтран гэмт хэрэг үйлдсэн хүнд хууль бусаар нөлөөлсөн” гэх үндэслэлээр сэжигтнийг баривчлах саналыг хүлээн авч, хангаж шийдвэрлэв.
Сэжигтнээр баривчлах хугацаа 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 22 цаг 00 минутаас хэтэрч болохгүй болно.
Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны
Анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Баасанбат