Шүүхийн нэр: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх
Шийдвэрийн огноо, дугаар: 2025.04.18-ны өдрийн 2025/ЕШЗ/570 дугаар Ерөнхий шүүгчийн захирамж
Тоймын дугаар, огноо: 2025.04.18 №14
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Тус шүүхэд Нийслэлийн прокурорын газраас яллагдагч М.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл арилаагүй гэх үндэслэлээр сунгах санал ирүүлснийг тус шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ЦХШЗ/1068 дугаар шүүгчийн захирамжаар прокурорын саналыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан аль үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай саналдаа тодорхой дурдаагүй байх тул хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос тус шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг тус шүүхийн Ерөнхий шүүгч 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн хянан хэлэлцээд дээрх шүүгчийн захирамж нь хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан, прокурорын саналыг хүлээн авахаас татгалзсан талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун