Шүүхийн нэр: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны
анхан шатны тойргийн шүүх
Шийдвэрийн огноо: 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдөр №25
Шийдвэрийн дугаар: 2025/ЦХШЗ/15408-1508
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Д.Э, Ж.Х, О.Г, Б.Б, Н.Б нарыг “Гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтан, албаны чиг үүрэг, бүрэн эрхээ албаны эрх ашигт харшаар ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэх гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.
Тус шүүхэд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Д.Э, Ж.Х, О.Г, Б.Б, Н.Б нарт “...гэмт хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа...” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ирүүлсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагчийн өмгөөлөгч нарыг оролцуулан прокурорын саналыг хянан хэлэлцэж, улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэл хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсоныг харгалзан яллагдагч Д.Э, Ж.Х, О.Г, Б.Б, Н.Б нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүн, бусад баримт болон гүйцэтгэх ажилтай холбоотой баримт нь нууцын зэрэглэлд хамаарах тул нотлох баримтуудын агуулгын талаар шүүхийн шийдвэрт нээлттэй дурдах боломжгүйг тэмдэглэх нь зүйтэй.
Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваадорж