Шүүхийн нэр: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх
Шийдвэрийн огноо, дугаар: 2025.05.29-ний өдрийн 2025/ЕШЗ/786 дугаар Ерөнхий шүүгчийн захирамж
Тоймын дугаар, огноо: 2025.05.29 №27
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Тус шүүхэд яллагдагч Г.Г-ын өмгөөлөгчөөс нараас яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлт ирүүлснийг тус шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ЦХШЗ/1485 дугаар хүсэлт шийдвэрлэх тухай шүүгчийн захирамжаар өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Яллагдагч Г.Г-ын өмгөөлөгч П.Г, Ц.Д нарын 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ЦХШЗ/1485дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гаргасныг тус шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн хянан хэлэлцээд яллагдагч Г.Г-ын өмгөөлөгч П.Г, Ц.Д нарын гаргасан гомдлыг хангаж, шүүгчийн захирамжийг өөрчилж, яллагдагч Г.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэв.
Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Бямбаабаатар