Яллагдагч Б.О-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв

Шүүхийн нэр: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх 

Шийдвэрийн огноо, дугаар: 2025.06.24-ний өдрийн 2025/ШЗ/ дугаар шүүгчийн захирамж

Тоймын дугаар, огноо: 2025.06.24 №26

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Тус шүүхэд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Б.О-г цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр шүүх хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурор, өмгөөлөгчийн санал, яллагдагчийн тайлбар зэрэгтэй танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйл хэсэгт зааснаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж прокурорын саналыг хүлээн авч, яллагдагч Б.О-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв. 

 

 Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн