Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх
Шийдвэрийн огноо, дугаар: 2025.09.08 №2025/ЕШЗ/1422
Шийдвэрийн тоймын огноо, дугаар: 2025.09.08 №37
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Тус шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ЦХШЗ/2732 дугаартай “Прокурорын саналыг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамжаар яллагдагч Б.Ц-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...гэрч, гэмт хэрэг үйлдсэн хүнд нөлөөлсөн...”, мөн зүйлийн 1.3 дахь заалтад заасан “...хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, нуун далдлах, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх...” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрч, Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг 2025 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.
Ерөнхий шүүгч гомдлыг хянан хэлэлцээд шүүгчийн захирамж нь хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй, өөрөөр хэлбэл яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналд дурдсан үндэслэл нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байхад прокурорын саналыг хүлээн авахаас татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй, хуульд нийцэхгүй байх тул прокурорын гаргасан гомдлыг хангаж, тус шүүхийн 2025 оны 9 үгээр угаар сарын 4-ний өдрийн 2025/ЦХШЗ/2732 дугаар шүүгчийн захирамжийг өөрчилж, яллагдагч Б.Ц-д 2025 оны 9 дүгээр сарын 8-ны өдрөөс 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун