Шүүхийн нэр: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх
Шийдвэрийн огноо, дугаар: 2025.09.12-ны өдрийн 2025/ШЗ/2833 дугаар шүүгчийн захирамж
Тоймын дугаар, огноо: 2025.09.12 №39
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Яллагдагч Ц.Ч-г Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос “эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон”, “эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаасан” “гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна.
Прокуророос яллагдагч Ц.Ч-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал ирүүлснийг 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр шүүх хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлэгт талуудад танилцуулсан нотлох баримтууд, прокурор, өмгөөлөгч нарын гаргасан санал,тайлбар, зэрэгтэй танилцаад прокурорын яллагдагч Ц.Ч-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналд дурдсан үндэслэл тогтоогдож байх тул саналыг хүлээн авч, мөн өдрөөс эхлэн түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Билгүүн