Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагчийн өмгөөлөгч нарын гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв

Шүүхийн нэр: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх 

Шийдвэрийн огноо, дугаар: 2025.09.17ы өдрийн 2025/ЕШЗ/1501

Тоймын дугаар, огноо: 2025.09.17 №42

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон. 

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Тус шүүхэд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллагдагч Ц.Б-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “...хүний амь нас, эрүүл мэнд, ...хохирол учруулах... үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа...” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг тус шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2025/ЦХШЗ/2832 дугаар шүүгчийн захирамжаар прокурорын саналыг хүлээн авч, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ. 

Яллагдагч Ц.Б-н өмгөөлөгч Ц.Б, Э.Г, Б.Г нараас тус шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг тус шүүхийн Ерөнхий шүүгч 2025 оны 9 дүгээр сарын 17ы өдөр хянан хэлэлцээд дээрх шүүгчийн захирамж нь хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан, прокурорын саналыг хүлээн авсан талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагчийн өмгөөлөгч нарын гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв. 

 

Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун