Шүүхийн нэр: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх
Шийдвэрийн дугаар: 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдриййн №1515
Тоймын дугаар, огноо: 2025.09.26 №44
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэхүү тойм нь Шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр яллагдагч Ц.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, 2025 оны 09 сарын 22-ны өдөр хянан хэлэлцэх явцад хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан оролцогч нарын тайлбар дүгнэлт зэргийг судалж үзээд яллагдагч Ц.С-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан үндэслэл арилсан, цаашид түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулах боломжтой гэж шүүхээс дүгнэн яллагдагч Ц.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2025 оны 09 сарын 27-ны өдрөөс өөрчилж, мөн өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Тойм бичсэн: Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны
анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн