Яллагдагч С.У-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв

Шүүхийн нэр: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх

Шийдвэрийн огноо, дугаар: 2025.09.28-ны өдрийн 2025/ЦХШЗ/3048 дугаар шүүгчийн захирамж

Тоймын дугаар, огноо: 2025.09.29 №45

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Яллагдагч С.У-г Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна.

Прокуророос яллагдагч С.У-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай санал ирүүлснийг 2025 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр шүүх хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүхээс хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурор, өмгөөлөгчийн санал зэрэгтэй танилцахад яллагдагч С.У- нь нийтийн байранд хамтран амьдрагчаа онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа бөгөөд яллагдагч нь “....хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, эсхүл оргон зайлах, эсхүл хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа...” гэх үндэслэл тогтоогдсон гэж үзэж прокурорын саналыг хүлээн авч, яллагдагч С.У-д 2025  оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс нэг сарын хугацаагаар  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

            Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг