Шүүхийн нэр: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны
анхан шатны тойргийн шүүх
Шийдвэрийн огноо: 2025 оны 10 дугаар сарын 24-нийөдөр
Шийдвэрийн дугаар: 2025/ЦХШЗ/3433, 3436
Тоймын огноо, дугаар: 2025.10.24 №48
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Тус шүүхэд Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Д.А-г “Нийтийн албан тушаалтан хахууль авах”, “Мөнгө угаах”,
яллагдагч Ц.Н-г “Нийтийн албан тушаалтан хахууль авах” гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, яллагдагч нар нь “...гэмт хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдах, үрэгдүүлэх үндэслэл бүхий мэдээлэл байгаа...” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, мөн өдөр хянан хэлэлцэв.
Шүүх прокуророос шүүхэд танилцуулсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, яллагдагчийн өмгөөлөгч нарын тайлбар зэрэгтэй танилцан яллагдагч Д.А, Ц.Н нарт яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авах үндэслэлтэй гэж дүгнэн, яллагдагч нарт 2025 оны 10дугаар сарын 24-ний өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүн, бусад баримт болон гүйцэтгэх ажилтай холбоотой баримт нь нууцын зэрэглэлд хамаарах тул нотлох баримтуудын агуулгын талаар шүүхийн шийдвэрт нээлттэй дурдах боломжгүйг тэмдэглэх нь зүйтэй.
Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Сэржмядаг