Шүүхийн нэр: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны
анхан шатны тойргийн шүүх
Шийдвэрийн огноо: 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр
Шийдвэрийн дугаар: 2025/ЦХШЗ/3489
Тоймын огноо, дугаар: 2025.10.29 №50
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Тус шүүхэд Нийслэлийн прокурорын газраас яллагдагч М.Г-г “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, “Нийтийн албан тушаалтан хахууль авах”, “Мөнгө угаах” гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, яллагдагч нь “...гэмт хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх үндэслэл бүхий мэдээлэл байгаа...” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүх прокуророос шүүхэд танилцуулсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, яллагдагчийн өмгөөлөгчийн тайлбар зэрэгтэй танилцан яллагдагч М.Г-д яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авах үндэслэлтэй гэж дүгнэн, яллагдагч нарт 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Билгүүн