Яллагдагч Д.А-д хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв

Шүүхийн нэр: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны 

анхан шатны тойргийн шүүх

Шийдвэрийн огноо: 2025 оны 10 дугаар сарын 30ы өдөр 

Шийдвэрийн дугаар: 2025/ЦХШЗ/3524

Тоймын огноо, дугаар: 2025.10.31 №53

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

 

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 

Тус шүүхэд Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Д.А-д эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, оршин суух хаягнаасгарахыг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзах, харилцахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахыг санал ирүүлснийг 2025 оны 10 дугаар сарын 30ы өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх прокуророос шүүхэд танилцуулсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, яллагдагчийн өмгөөлөгчийн тайлбар зэрэгтэй танилцан прокурорын саналыг хүлээн авч, яллагдагч Д.А-д хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв. 

 

Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Наранжаргал