Яллагдагч Э.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгаж шийдвэрлэв.

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх

Шийдвэрийн огноо: 2025.11.24 

       Шийдвэрийн дугаар: 2025/ЕШЗ/2072

       Тоймын огноо дугаар: 2025.11.24 №56

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Э.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай саналыг тус шүүхэд ирүүлснийг тус шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ЦХШЗ/3841 дугаар шүүгчийн захирамжаар прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.  

Тус шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг 2025 оны 11 дүгээр сарын 24ий өдөр хянан хэлэлцээд шүүгчийн захирамж нь хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй буюу хэрэгт авагдсан баримтаар яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний үндэслэл арилаагүй бөгөөд яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул прокурорын гаргасан гомдлыг хангаж, тус шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ЦХШЗ/3841 дугаар шүүгчийн захирамжийг өөрчилж, яллагдагч Э.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс сунгаж шийдвэрлэв. 

 

Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун