Шүүхийн нэр: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх
Шүүхийн шийдвэрийн огноо: 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр
Шүүхийн шийдвэрийн дугаар: 2026/ШЗ/000291 дугаартай захирамж
Шүүхийн тоймын огноо дугаар: 2026.01.06 №01
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос ирүүлсэн, 2026 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 07:50 цагаас 09:55 цагийн хооронд Б.М(эм,30н), С.А(эм,4н) нар нь цээжний дээд хэсэгт хутгалуулсан шархтай нас барсан, мөн С.А(эм,2н)-н баруун гарын шууны дотор, далны хэсэгт 2 удаа зүсэгдсэн шархтай, Цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэн гэх гэмт хэргийн талаарх мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “хэргийн газарт болон тухайн хүний хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн” гэх үндэслэлээр сэжигтэн М.Б-г 2026 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шөнийн 23 цаг 10 минутаас эхлэн хойшлуулшгүйгээр баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцуулах баривчлах саналыг 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шүүх хүлээн авч хянан шийдвэрлэв.
Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал зэргээс үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл байгаа...” гэх нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр, сэжигтэн М.Б-ийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан прокурорын саналыг хүлээн авч, түүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Өсөхбаяр