Шүүхийн нэр: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх
Шүүхийн шийдвэрийн огноо: 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр
Шүүхийн шийдвэрийн дугаар: 2026/3009/ЭХ/ШЗ/000298 дугаартай захирамж
Шүүхийн тоймын огноо дугаар: 2026.01.06 №02
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч М.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.
Тус шүүхэд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч М.Б-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “...хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, эсхүл оргон зайлах, эсхүл хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа...” гэх, мөн хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “энэ хуулийн 31.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3-т заасан нөхцөл” гэх үндэслэлээр яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ирүүлсэн.
Шүүх прокурорын саналыг үндэслэн явуулсан шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, яллагдагчийн өмгөөлөгчийг оролцуулан хэлэлцсэн ба прокурорын саналын үндэслэл болсон яллагдагчийг цагдан хорих дээрх үндэслэл нь хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон, яллагдагчийн холбогдсон гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн яллагдагч М.Б-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүн, бусад баримт болон гүйцэтгэх ажилтай холбоотой баримт нь нууцын зэрэглэлд хамаарах тул нотлох баримтуудын агуулгын талаар шүүхийн шийдвэрт нээлттэй дурдах боломжгүйг тэмдэглэх нь зүйтэй.
Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Олзод