Шүүхийн нэр: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх
Шүүхийн шийдвэрийн огноо: 2026.01.16
Шүүхийн шийдвэрийн дугаар: 2026/3009/ЭХ/ШЗ/000540
Тоймын огноо, дугаар: 2026.01.16 №06
Шүүхийн шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос ирүүлсэн, Гадаад улсаас олгосон хөнгөлөлттэй зээлээр Эрчим хүчний салбарт хэрэгжүүлсэн төсөлд Монгол Улсын төрийн байгууллагын албан тушаалтнууд нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрсдийн хамаарал бүхий хуулийн этгээдийг оролцуулж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон, хуулийн этгээдийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “хэргийн газарт болон тухайн хүний хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн” үндэслэлээр Н.Т-г 2026 оны 01 дүгээр сарын 14-ний шөнийн 23 цаг 20 минутаас эхлэн хойшлуулшгүйгээр баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцуулах саналыг 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шүүх хүлээн авч хянан шийдвэрлэв.
Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал зэргээс үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “хэргийн газарт болон тухайн хүний хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн” гэх нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр, сэжигтэн Н.Т-н хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан прокурорын саналыг хүлээн авч, түүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Өсөхбаяр