Шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хянан хэлэлцсэн тухай

Шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хянан хэлэлцсэн тухай

Шүүхийн нэр: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх

Шүүхийн шийдвэрийн огноо: 2026.02.16

Шүүхийн шийдвэрийн дугаар: 2026/ЕШЗ/409

Тоймын огноо, дугаар: 2026.02.17 №12

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Д. Г-д "Хахууль өгөх" гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан, яллагдагчийн өмгөөлөгч нараас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг тус шүүхэд ирүүлснийг шүүх хянан хэлэлцээд хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Тус шүүгчийн захирамжийг яллагдагчийн өмгөөлөгч Б.С, Г.О нар нь эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг 2026 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд хэрэгт авагдсан баримт, яллагдагчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, прокурорын саналыг үндэслэн яллагдагчид Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун