Шүүхийн нэр: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх
Шүүхийн шийдвэрийн огноо: 2025.02.16
Шүүхийн шийдвэрийн дугаар: 2026/3009/ЭХ/ЕШ3/000061
Тоймын огноо, дугаар: 2026.02.17 №14
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Б.Н-д Мөнгө угаах, Нийтийн албан тушаалтан хахууль авах, Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах саналыг тус шүүхэд ирүүлснийг шүүх хянан хэлэлцээд прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Тус шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг 2026 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд хэрэгт авагдсан баримтаар яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан "хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх үндэслэл бүхий баримт байгаа" гэх үндэслэл арилаагүй байх тул шүүгчийн захирамжийг өөрчилж, яллагдагч Б.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгаж шийдвэрлэв.
Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун