Шүүхийн нэр: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх
Шийдвэрийн огноо: 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр
Шийдвэрийн дугаар: 2026/3009/ЭХ/ШЗ/001560
Тоймын огноо, дугаар: 2026.03.03 №19
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Нийслэлийн прокурорын газраас яллагдагч П.Товуудоржид “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, улмаар түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, хугацааг сунгах саналыг тус шүүхэд 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ирүүлснийг хянан хэлэлцэв.
Шүүхээс хавтаст хэргийн материалд цугларсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, яллагдагч, түүний өмгөөлөгч нарын тайлбар, яллагдагчийн эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтууд зэрэгтэй танилцаад прокурорыг “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах болсон үндэслэлээ баримтаар нотлоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт үндэслэл бүхий тайлбар хийгээгүй” хэмээн дүгнэн саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Алдар