Шүүхийн нэр: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх
Шийдвэрийн огноо, дугаар: 2026.04.09-ний өдрийн 2026/3009/ЭХ/ШЗ/002526 дугаар шүүгчийн захирамж
Тоймын дугаар, огноо: 2026.04.09 №23
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Т.С-г хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу өөрийн төрсөн охин 11 сартай бага насны хүүхдийг алсан гэх хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна.
Прокуророос яллагдагч Т.С-г цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай санал ирүүлснийг 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр шүүх хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүхээс хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурор, өмгөөлөгчийн санал зэрэгтэй танилцахад яллагдагч Т.С нь хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бага насны хүүхдийг алах гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа бөгөөд яллагдагч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах, ...үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа...” гэх үндэслэл тогтоогдсон гэж үзэж прокурорын саналыг хүлээн авч, яллагдагч Т.С-д 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг.