Яллагдагч Л.Баяржаргалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай өмгөөлөгчийн хүсэлтийг хянан хэлэлцэв.

Яллагдагч Л.Баяржаргалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай өмгөөлөгчийн хүсэлтийг хянан хэлэлцэв.

Шүүхийн нэр: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх

 

Шийдвэрийн огноо, дугаар: 2026.04.14-ний өдрийн 2643 дугаар захирамж

 

Тоймын огноо, дугаар: 2026.04.14 №26

 

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.  

 

Тус шүүхэд яллагдагч Л.Баяржаргалын өмгөөлөгчөөс яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгуулах тухай хүсэлт гаргасныг 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Л.Баяржаргалыг “Бусдыг эд хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

 

Яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгуулах тухай хүсэлтэд дурдсан үндэслэл нь нотлох баримтаар тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчөөс хүсэлттэй холбоотой нотлох баримтыг танилцуулаагүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “...Талуудад танилцуулагдаагүй баримт, мэдээлэл нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй...” гэх үндэслэлээр өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

 

Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн, шүүгч Б.Бямбаабаатар