Шүүхийн нэр:Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх
Шийдвэрийн дугаар:2026 оны 04 сарын 27-ны өдрийн 3016 дугаар захирамж
Шүүхийн тоймын огноо дугаар: 2026.04.27 №29
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос сэжигтэн Д-г хойшлуулшгүйгээр баривчилсан мөрдөгчийн шийдвэрийг хүчинтэйд тооцуулах тухай санал ирүүлснийг шүүх 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 31.5 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.3, 31.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан үндэслэлээр сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчилсан мөрдөгчийн шийдвэрийг хүчинтэйд тооцуулах тухай санал ирүүлсэн ба шүүх хэрэгт авагдсан баримтуудтай танилцахад прокурорын саналд сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцох, эсхүл шүүхийн зөвшөөрлөөр сэжигтнийг баривчлах шийдвэр гаргуулах тухай хоёр өөр агуулга бүхий үндэслэлүүдийг дурьдсан, сэжигтнийг баривчилсан хугацааг зөрүүтэй байдлаар тэмдэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан аль үндэслэлээр хойшлуулшгүйгээр баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцуулах эсэх нь тодорхойгүй зэргээр прокурорын саналыг хүлээн авах үндэслэлгүй байх тул саналыг хангахаас татгалзаж шийдвэрлэв.
Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн