Шүүхийн нэр: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх
Шийдвэрийн дугаар: 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2026/3009/ЭХ/ШЗ/003112 дугаар захирамж
Шүүхийн тоймын огноо, дугаар: 2026.04.29 №30
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Тус шүүхэд Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас яллагдагч Л.Д-д яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг шүүх хүлээн авч 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, яллагдагч, түүний өмгөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримт, яллагдагчийн хувийн байдал зэрэгтэй танилцаад, яллагдагч Л.Д-д яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчид дараах үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно” гэж зааснаар мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “энэ хуулийн 31.5 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэрэг үйлдсэн даруй гэрч, хохирогч шууд заасан”, 1.3-т “хэргийн газарт болон тухайн хүний хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн”.., гэж тус тус хуульчилсан.
Өөрөөр хэлбэл хэргийн материалд авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчийн мэдүүлэг, мөн хэргийн газарт болон тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн гэх, үндэслэл хавтаст хэрэгт авагдсан байна.
Иймд яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авч, хангаж шийдвэрлэв.
Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Алдар