Шүүхийн нэр: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх
Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2026 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 2026/3009/ЭХ/ШЗ/003255 дугаартай шүүгчийн захирамж
Шүүхийн тоймын огноо дугаар: 2026.05.06 №31
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Л.Баяржаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.
Хяналтын прокуророос шүүхэд танилцуулсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурор болон яллагдагчийн өмгөөлөгч нарын санал, тайлбар зэрэгтэй танилцан яллагдагч Л.Баяржаргалд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний үндэслэл буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтуудад заасан үндэслэл арилаагүй гэж дүгнэн, мөн хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 2026 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 1 сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэв.
Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Энхтүвшин