Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын иргэний хэргийн шүүхэд гаргана. /ИХШХШтХ-ийн 14.1/
- 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Шүүх байгуулах тухай хуулийн дагуу Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх байгуулагдах бөгөөд хариуцагчийн оршин суугаа газрын хаяг Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт хамаарах бол Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд гаргана.
- Хариуцагчийн хаяг Багахангай, Налайх дүүрэгт хамаарах бол Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд, орон нутгийн иргэд Аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд тус тус нэхэмжлэл гаргана.
Та “Шүүх байгуулах тухай хууль” татах бол ЭНД дарна уу.